ОХУ-ын Гаалийн ажилтнууд ОХУ-аас 12.7 сая рублийг Монгол Улс руу авч гарах гэсэн хоёр иргэнийг баривчилжээ. Баригдсан хүмүүс Монгол Улсын иргэншилтэй бөгөөд өдгөө шүүх хурал нь болох гэж байгаа аж.
Тэднийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 200.1 дүгээр зүйлээр буруутгасан бөгөөд энэ нь нэг жил хүртэл хорих ял ногдуулах заалттай юм байна.
Түүнчлэн, хоёр иргэнийг тус бүр 242,7, 305,2 мянган рублиэр торгох шийдвэр гарч, хоёул торгуулиа төлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна