Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6000-аас давлаа

Х.Батсайхан
7 цаг 23 минутын өмнө

ХӨСҮТ-ийн ээлжит мэдээллээр, улсын хэмжээнд улаан бурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ. Батлагдсан тохиолпдлын тоо энэ сарын 3-нд 5000-аас дээш гарч /5075/ байсан бол сүүлийн долоо хоногийн дотор даруй 1000 тохиолдлоор өссөн байна.

6046 тохиодлын 616 нь яг одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 38-ынх нь биеийн байдал хүнд байгаа юм байна. Ойрын хавьтал болсон 36,307 хүнийг хяналтад хамруулжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна