E-Mongolia 4.0 шинэчлэлтийн хүрээнд E-Mongolia аппликэйшнээс цаг агаарын мэдээлэл болон үер, усны түвшний мэдээллийг харах боломжтой болж иргэнээ хамгаалдаг болсон. Урин дулааны эдгээр улиралд аялал зугаалгын сар эхэлж дотооддоо хөдөө орон нутаг руу зорчих, аялах иргэдийн тоо нэмэгддэг.
Зуны саруудад хур бороо ихээр орох, үерт автах, гол мөрний үерийн усны түвшин огцом нэмэгдэж үүнтэй холбоотойгоор иргэд ноцтой аюулд өртөж болзошгүй. Харин цаг агаарын урьдчилсан мэдээ болон үерийн эрсдэлийг мэдэх нь амь нас, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Та E-Mongolia аппликэйшнийхээ нүүр хэсгээс цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ болон салхины хурд, салхины зүг, агаарыг чийгшил, агаарын даралт, хур тунадасны мэдээллүүдийг авахаас гадна гол мөрний усны түвшин, үерийн түвшин давсан хэмжээг цаг алдалгүй цахимаар харах боломжтой.
Иргэд та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж өөрийгөө болон гэр бүл, үр хүүхдээ учирч болзошгүй эрсдэлээс хамгаалаарай.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
06-р сарын 21-нд ихэнх нутгаар +30 градусыг давж, 22, 23-нд нутгийн зүүн хагаст нэмж халах тул их халалтаас үүсэх, болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Иргэнээ хамгаалдаг E-Mongolia 4.0
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна