Сэлэнгэ аймгийн Мандал суманд ой хээрийн түймрийг унтрааж байна

Б.Хэрлэнбаатар
9 цаг 37 минутын өмнө

Сэлэнгэ аймаг, Мандал суманд ой, хээрийн гал түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 19-ний өдрийн 18:05 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчид Мандал сумын байгаль хамгаалагч, орон нутгийн мод бэлтгэлийн “Хандгайн нуур” ХХК, “Буянт царам” ХХК-ийн ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. Түймрийн баруун болон зүүн хойд хэсэгт шар өвс ихтэй байгааг албаныхан мэдээлжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна