Монцамэ агентлагийн АЖИЛТНУУД: Э.Содонтогос даргын дарамт, доромжлол хэрээс хэтэрсэн

Zuv.mn
11 цаг 22 минутын өмнө

Үндэсний мэдээллийн Монцамэ агентлагийн ажилтнууд үүсээд буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


Тус агентлагийн даргаар ажиллаж байсан Э.Содонтогос нь ёс зүйгүй авир, хүний эрхийн ноцтой зөрчил гаргаж байгаа талаар Монцамэ агентлагын ажилтнууд нэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан.

Улмаар Э.Содонтогос ажлаа өгөөд байгаа юм. Түүний хувьд ажилтнуудаа дарамталж, ёсзүйгүй аашилж байснаас болж 100 орчим албан хаагчтай тус байгууллагын 50 гаруй хүн өргөдлөө өгсөн байдаг.

Гэвч асуудал үүгээр дууссангүй. Э.Содотогос өчигдөр зарим хэвлэл мэдээллийн сайтуудад ярилцлага өгсөн. Тус ярилцлагад дурдсан асуудлуудыг гүтгэлэг хэмээн үзэж буйгаа Монцамэ агентлагийн ажилтнууд илэрхийлэв.

Тухайлбал, "Э.Содонтогос 2022 оны арваннэгдүгээр сард томилогдож ирсэн. Энэ цагаас хойш хойш 51 ажилтныг ажлаас нь чөлөөлсөн. Энэ тоонд тэтгэвэрт гарсан, дикрид авсан, чөлөө авсан хүмүүс ороогүй.

Энэ хүмүүсийн дийлэнх нь даргын дарамт шахалтаас болж гарсан. Өргөдлөө өгөөд гарахаас өөр аргагүй нөхцөл байдалд орж явсан байгаа шүү. Даргыг томилогдож ирснээс хойш дөрвөн удаа даргын туслах солигдсон нь дээрх шалтгаантай адил. Туслахууд нь өдрийн цагаар тагтан дээр гарч уйлдаг байсан.

Надад ажилтнууд гарч байгаа шалтгаанаа орж ирж хэлж байсан. Тухайн үед ороод зогсоох гэсэн боловч намайг хүлээж авдаггүй. Аль нэг ажилтан хэлж, тайлбарлахыг оролдвол няцаадаг, доромжилдог, хашгирдаг, дарамталдаг. Намайг ч бусад ажилтнуудын адил дарамталж, ажлаа өгөөд гар гэсэн тохиолдол олон байгаа.

 Ажлаас гарч буй хүмүүс дарамтлуулж байснаа надад хэлдэг. Өдөр бүр тулгарч буй дарамтыг тэсч чадахгүй гарч байгаагаа хэлдэг байсан. Бүх нийтийн амралтын өдөр хүртэл ажилласан цалингаа авч чаддаггүй. Ур чадварын цалинг агентлагийн даргын шийдвэрээр улирал тутамд өгдөг. Гэвч даргын өнгө үзэмжээр энэ цалин буурсан. Манай ажилчдаас сахилгын шийтгэл, мэдэгдэх хуудас аваагүй ажилтан ховор. 30 хүн буюу байгууллагын 40 хувь нь өөрийн хүсэлтээр гарын үсгээ зурсан.

Удирдлагын шаардлага зөв байсан бол өнөөдрийн асуудал үүсэхгүй байсан. Дарамт шахалтаас болж мэргэжлийн ажлаа хийж чадахгүйд хүрч байгаа нь харамсалтай. 

Э.Содонтогос даргын ёс зүйгүй асуудал, дээрэнгүй зан байдлын тухай бичигт байгууллагын 84 хувь нэгдсэн. Энэ бол хэрээс хэтэрсэн байсан гэсэн үг. Ерөнхийлөгч, хэвлэлийн салбарынхан анхааралтай харж байгаа гэж итгэж байна. Шаардлагатай бол ХЭҮК-т хандана" гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 87.147.146.34
    27 минутын өмнө

    Togos nertei humuus chini daranguilagchid ymuu da bas 1 togos oyutnaa zodood baisan shu

    Хариулах
  • 66.181.161.63
    8 цагийн өмнө

    Blaawgai

    Хариулах
  • 66.181.161.63
    8 цагийн өмнө

    Arai arai

    Хариулах