ГССҮТ-д сайн дурын 51 ажилтан хөтөч, зөвлөн туслагчаар хамтран ажиллаж эхэллээ

Х.Есү
12 цаг 0 минутын өмнө

 Гэмтэл согог судлалын үндэсний төв болон "Eejii.org" сангийн хамтын ажиллагааны хүрээнд сайн дурын ажилтнууд тус төвийн Яаралтай тусламжийн тасаг, Амбулаторийн тасагт тодорхой хуваарийн дагуу хөтөч, зөвлөн туслагчаар уламжлал болгон 3 дахь жилдээ ажиллаж байна.

Зуны улирал, тэр дундаа Үндэсний их баяр наадам зэрэг тэмдэглэлт өдрүүдэд ачаалал нь эрс нэмэгддэг ГССҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлыг дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэд үйлчлүүлэгчдэд илүү түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилготой энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй билээ.

Энэ хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 20-ноос 08 дугаар сарын 20-ний хооронд сайн дурын 51 ажилтан өдөр, оройн ээлжинд ажиллаж хөтөч, мэдээллийн ажилтан, сахиур, орчуулагч, тайлбарлагчийн үүргийг гүйцэтгэж ажиллах юм. 

Тус үйл ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийн Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг, “Eejii.org” сангийн захирал Э.Должинсүрэн болон холбогдох албаны төлөөлөл  сайн дурын ажилтнуудыг хүлээн авч, чиглүүлэх уулзалт хийлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна