БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил 60 хувьтай байна

Х.Есү
12 цаг 29 минутын өмнө

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах 129 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил өнөөдрийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Тус цэцэрлэгийн өргөтгөл 1521 ам.метр талбай бүхий хоёр давхар барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй. Одоогоор дотор засал болон сантехникийн шугам угсралтын ажлууд хийж байна. Тус өргөтгөлийн барилгыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар “Баярсконстракшн” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна