Израил Улсаас эх орондоо буцах хүсэлт гаргасан 13 иргэнийг татан авчээ

Х.Есү
8 цаг 51 минутын өмнө

Израил, Иран Улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Израил Улсад оршин сууж байгаад эх орондоо буцах хүсэлт гаргасан 13 иргэнийг татан авах ажлыг зохион байгуулжээ. 

Тус иргэд 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн байна.

Цаашид эх орондоо буцах хүсэлтэй, Израил, Иран Улсад оршин суугаа иргэн:

-Гадаад харилцааны яамтай +976-83042222 дугаарын шуурхай утас, consul@mfa.gov.mn цахим шуудан;

-Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас болон ankara@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдоно уу.

Мөн Ойрх Дорнодын бусад улсад байгаа Монгол Улсын иргэн Танд консулын туслалцаа болон мэдээлэл, зөвлөгөө хэрэгтэй бол:

-Каир дахь ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, cairo@mfa.gov.mn цахим шуудан;

-Кувейт дэх ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, kuwait@mfa.gov.mn цахим шуудан;

-Абу Даби дахь ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, abudhabi@mfa.gov.mn цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна