Сүүлийн жилүүдэд суурьшлын бүсэд үзэгдэх болсон бамбай хоншоорт гэх хортой могойд хатгуулахаас урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-өөс анхаарууллаа.
ГССҮТ-ийн мэдээлснээр тус эмнэлэгт могойд хатгуулсан гэдэг өгүүлэмжтэй үйлчлүүлэгчид эрс нэмэгдсэн байна. Тус эмнэлэг зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, хүнд хүмүүсийг л хэвтүүлж эмчилдэг бөгөөд энэ жил найман хүн дээрх шалтгаанаар хэвтэж эмчлүүлжээ. найман хүний зургаа нь хүүхэд гэнэ.
Хортой могойд хамтгуулах эрсдлийг багасгах хүчин зүйлс
-Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх
-Хүүхдийн тоглоом болон тэрэг гэх мэт зүйлсийг шалгах
-Могойтой таарвал чимээ гаргахгүй, огцом хөдөлгөөн хийхгүй байх
-Ой мод, бут сөөг, хад асгатай газраар явахдаа урт түрийтэй гутал, өмд, савхин бээлий өмсөх
Хазуулсан тохиолдолд
-Тайван байх, хөдөлгөөнөө багасгах
-Шархыг хөдөлгөхгүйгээр доош унжуулах
-Даруй эмнэлгийн тусламж авах
-Шарх руу хөргөх зүйл тавих (мөс, хүйтэн даавуу)
-Хэзээ ч сорж болохгүй, зүсэж болохгүй.
Авах арга хэмжээ
Иргэд могойд хатгуулсан нөхцөлд яаралтай эмнэлгийн байгууллагад 103-т хандах шаардлагатай. Суурин газарт могой харсан тохиолдолд нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн утас 11-310005, Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх хэрэгтэй.
Бамбай хоншоорт могойн ерөнхий зүс
-Бамбай хоншоорт могой нь 70 орчим см урттай
-Хул юм уу, хар хүрэн өнгөтэй, нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай, биеийн хоёр хажуугаар цайвар бараан толботой
-Хүүхэн хараа нь босоо
-Нүд хамрын хооронд гүнзгий хонхорхойтой тул зэрвэс ажиглахад хамрын сүвтэй мэт байдгаараа бусад могойноос ялгаатай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна