2025 онд нийт 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ

С.Гандэлгэр
8 цаг 42 минутын өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 25-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа.  Газрын сан нэгдмэл байх, нэгдсэн уялдаа зохицуулалтаар хангах хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Засгийн газар тухайн онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг орон нутгийн саналын дагуу нэгтгэн хэлэлцэн шийдвэрлэдэг болсон.

Тус тогтоол батлагдсанаар Нийслэлийн Налайх дүүрэг, 7 аймгийн 35 сумд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, нийслэл болон Хан-Уул, Чингэлтэй, Багануур дүүрэг, 19 аймгийн 86 сумд газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулан нэмж санал ирүүлснийг хянаж нэгтгэн 44.4 мянган га талбай бүхий 3797 байршлыг улсын хэмжээнд эзэмшүүлж, ашиглуулахаар боллоо.

Улсын хэмжээнд төлөвлөлтийн дагуу 296 байршилд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээ хэрэгжих, 221 байршилд хувийн хөрөнгө оруулалттай үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах нөхцөл боломж бүрдэж, малчдын хоршоонд газар эзэмшүүлэх, иргэнд гэр бүлийн хэрэгцээний болон өвөлжөө, хаваржааны доорх газрын зориулалтаар газрыг эзэмшүүлэх, ашиглуулах, орон сууцжуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх газрын асуудал шийдвэрлэгдлээ.

Мөн шийдвэрийн дагуу үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар ашиглах, эзэмших хүсэлт гаргасан 2034 иргэн, хуулийн этгээд болон гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан 1763 иргэний хүсэлт тус тус шийдвэрлэгдэх боломжтой боллоо.

Түүнчлэн, өнөөдрийн хуралдаанаар Завхан, Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн саналын дагуу тухайн аймгуудад 2025 онд нийт 18.03 га талбай бүхий 158 иргэний газрыг өмчлүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ингэснээр 2025 онд улсын хэмжээнд нийслэл болон 18 аймгийн 114 сумдын нутаг дэвсгэрт нийт 8702 иргэнд 961.6 га газрыг өмчлүүлэх юм.




Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.83
    1 цагийн өмнө

    Мэдээлэл хаанаас авах вэ хаана очиж уулзах вэ

    Хариулах
  • 103.212.118.161
    1 цагийн өмнө

    Gazaraa awii haàn ochidii

    Хариулах
  • 66.181.161.86
    2 цагийн өмнө

    Бэлтгэлд яаж орох вэ?

    Хариулах
  • 202.126.90.152
    4 цагийн өмнө

    СХД -d Ar gvntet gazar avah gesiinmaa ymr material bichih barimt bvrdvvleh be negch udaa gazar avch bgaagvi

    Хариулах
  • 66.181.161.246
    4 цагийн өмнө

    Yj bvrtgvvlj bgai be

    Хариулах
  • 66.181.161.203
    4 цагийн өмнө

    Yaj burtguuleh ve

    Хариулах
  • 66.181.186.201
    5 цагийн өмнө

    yaj burtgulj yaj awxin bol

    Хариулах
  • 122.201.31.222
    6 цагийн өмнө

    Gazar awch bgagvi hvn vnegvi gazar yaj awah ve .

    Хариулах