БНХАУ-ын их дээд сургуульд суралцах төгсөгчдөд 115 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Х.Есү
9 цаг 54 минутын өмнө

Дундговь аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "Хөдөөгийн сэргэлт - Шинэ Дундговь" хөтөлбөрт тусгагдсан “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд Юнайтэд болон Ханз академитай хамтран БНХАУ-д суралцах болзол хангасан 21 төгсөгчид дэмжлэг үзүүлж, батламж гардууллаа.

May be an image of 5 people and text

Батламжийг энэ сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын зөвлөх П.Бүрэнжаргал, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Эрдэнэсүрэн нар гардуулав.

May be an image of 6 people and text

БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцах суралцагчдыг бүрэн дунд боловсролын үнэмлэхийн голч дүн болон элсэлтийн шалгалтын хоёр хичээлийн дундаж оноог үндэслэн төлбөрийн 30-50 хувийн дэмжлэг буюу 115 сая төгрөгийг шийдвэрлэсэн юм.

May be an image of 7 people and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна