Үндэсний их баяр наадмаар хуушуур хийх зөвшөөрөл хүсэхэд ямар материал бүрдүүлэх вэ

Zuv.mn
11 цаг 13 минутын өмнө

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар нийслэлд хуушуур хийх зөвшөөрлийг зөвхөн ААН-д олгохоор болжээ.

Хуушуур хийх зөвшөөрлийг хүсэх ААН-үүд тухайн дүүрэгтээ бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдгийг батлах цахим бүртгэлийн хуудастай, мэргэжлийн боловсон хүчин буюу мэргэжлийн үнэмлэхтэй тогоочтой, үйлчилгээ, арын албанд ажиллах хүмүүсийн цагаан дэвтэр сүүлийн зургаан сарын турш бөглөгдсөн байх, үйл ажиллагаа явуулах хүсэлт гэсэн үндсэн дөрвөн баримт бичгийг заавал бүрдүүлэх ёстой юм байна.

Нийслэлийн хэмжээнд 600 орчим ААН-д зөвшөөрөл өгөх бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг гэсэн хоёр газар үйл ажиллагаа явуулах сонголттой бөгөөд газар тус бүрийн үйлчилгээний цэгийн байршлыг тогтоохдоо зөвшөөрөл авсан ААН-үүдийн дунд сугалаа зохион байгуулах замаар шийдэх юм байна.    

Бүртгэлийг мөн ulaanbaatar.mn сайтын баруун дээд хэсэгт байх "Үйлчилгээ эрхлэх бүртгэл" гэсэн цэсээр орж мэдээлэл авах боломжтой аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна