Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэнэ

Х.Есү
14 цаг 32 минутын өмнө

Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, ярилцлаа. 

Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. 

Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтарч ажиллахыг хүслээ. 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.180
    11 цагийн өмнө

    Банк ,санхүүгийн байгууллагуудынхан мөнгөний мэдэлтэй учраас хяналт шалгалтад тордоггүй байхаа.Татвар, даатгал эд нарыг хянадаг шалгадаг газар бна уу?Хардаж бна

    Хариулах
  • 103.229.121.42
    12 цагийн өмнө

    Ядаж эм болон махаа аваад бага ч гэсэн нэмэртэй 70 30 гэхээр арай л бишээ Бизнес эрхдэг үгүйгээр нь ялгаж олговол зүгээр ч юм уу?

    Хариулах
  • 103.229.121.42
    12 цагийн өмнө

    Ер нь хэдэн хувиар яаж авах эрхийг нь өөрсдөд нь үлдээж болохгүй юу?Миний хувьд 50 50 н зүгээр юм бна

    Хариулах