Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон ТОП-100 аж ахуйн нэгжийг жил бүр тодруулан өргөмжилдөг уламжлалын дагуу Засгийн газар, МҮХАҮТ-аас 2024 оны шилдэг ААН-үүдийг жагсаан эрэмбэлж, өнөөдөр олон нийтэд зарлалаа.
Үндэсний тэргүүлэгч банк ХААН Банк энэхүү нэр хүндтэй шалгаруулалтыг зарласнаас хойш 20 гаруй жилийн турш ТОП-уудын эгнээнд тогтмол нэрлэгдэж ирсэн бөгөөд энэхүү амжилтаа бататган 4-рт эрэмбэлэгдээд байна.
ХААН Банк системийн тэргүүлэгч банкны хувьд Монгол орон даяар ажиллаж амьдарч байгаа 2.9 сая харилцагч, эдийн засгийн бодитой өсөлт, үнэ цэнийг бий болгогч бизнес эрхлэгчид, үндэсний баялаг бүтээгчдэд санхүүгийн болон санхүүгийн бус цогц үйлчилгээ санал болгож, хамтдаа өсөж хөгжихийг эрхэм зорилгоо болгон ажилладаг.
2024 оны хувьд нийт харилцагч, хамтрагч түншүүд, хувьцаа эзэмшигчидтэйгээ хамтдаа өссөн жил байв. Тухайн онд нийт 365.3 тэрбум төгрөгийн төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлэн Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж, “Шилдэг татвар төлөгч 10 ААН”-ийн нэгээр дахин тодорсон билээ. Монгол Улсаас анх удаа олон улсын зах зээлд Нийгмийн бонд, дотоодын зах зээлд анхны Ногоон бондыг гаргасны зэрэгцээ цахим банк болох зорилгын хүрээнд DigiPay, DigiGo, DigiPos, DigiChatbot, Green database зэрэг төслийг амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлсэн юм. Мөн Тогтвортой хөгжлийн зорилтод нийцүүлэн ногоон ирээдүйг бүтээх, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулахад бусдыгаа манлайлаад зогсохгүй өөрсдөөрөө үлгэрлэхээр олон ажлыг санаачлан хэрэгжүүлж буйн жишээ нь өчигдөр дотоодын хөрөнгийн зах зээлд анхны Жендэр бондыг олон нийтэд нээлттэй санал болгохоор үнэт цаасны танилцуулгаа хийгээд байна.
“ТОП 100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахдаа ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг чухалчилдаг төдийгүй харьяа яам, холбогдох төр засгийн байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг. ХААН Банк эдгээр шалгуур үзүүлэлтүүдийг ханган салбартаа төдийгүй нийт хувийн хэвшлийн байгууллагуудын тэргүүн эгнээнд ийнхүү жагсаж буй нь банкны нэр хүнд, үнэ цэнийг илтгэж буй төдийгүй харилцагчидтайгаа тогтвортой, үр шимтэй өсөлтийг хамтдаа бүтээж ирсний илрэл юм.
“Хамтын өсөлт төгөлдөр” уриатай ХААН Банкийг улс орон, ард иргэдийн амьдралд нөлөө бүхий Монголын хамгийн том банк болтол өсөж дэвшихэд хувь нэмэр оруулсан, өнөөдрийн нэр хүнд, амжилтыг хамтдаа бүтээсэн нийт харилцагчид, хувьцаа эзэмшигчдэдээ талархал дэвшүүлье!
Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна