МИАТ Шанхай чиглэлийн нислэгээ нээлээ

Х.Есү
17 цаг 53 минутын өмнө

Өнөөдөр /2025.07.02/ МИАТ ТӨХК нь Шанхай хот руу хуваарьт шууд нислэгийн нээлтээ хийлээ.

МИАТ ТӨХК нь олон улсын нислэгийн сүлжээгээ үе шаттайгаар өргөтгөж, бүс нутгийн стратегийн гол төвүүд рүү нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд Шанхай чиглэлд шууд нислэг нээснээр зорчигчид БНХАУ-ын худалдаа, санхүүгийн төв болох тус хот руу богино хугацаанд, тав тухтай зорчих боломжийг бүрдүүлж байгаа юм.

Тус нээлтийн арга хэмжээний үеэр OM265 аяллын дугаар бүхий нислэгийн зорчигчдын дундаас "Хүссэн чиглэлдээ зорчих эрхийн бичиг"-н азтанг шалгарууллаа.

Уг чиглэлд долоо хоног бүрийн Лхагва, Бямба гарагуудад тогтмол нислэг үйлдэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна