Улаанбурхан өвчний батлагдсан 11429 тохиолдол бүртгэгджээ

Х.Есү
15 цаг 53 минутын өмнө

Өнөөдөр буюу долоодугаар сарын 04-ний өдрийн байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11429-т хүрчээ. 

Үүнээс 10076 хүн нь эдгэрсэн байна. Одоогоор эмнэлэгт 554 эмчлүүлж байгаа бол долоон хүн уг өвчнөөс болж нас баржээ. 

Улаанбурхан өвчлөлийг насны бүлгээр нь авч үзвэл: 

  • 0-4 нас-2336
  • 5-9 нас-1464
  • 10-14 нас-4591
  • 15-19 нас-1492
  • 20-24 нас-322 байна. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна