Галд орон гэрээ алдсан Г.Дарьсүрэн ард түмнийхээ халуун сэтгэлийн тусламжаар шинэ өргөө гэртэй боллоо

Х.Есү
16 цаг 14 минутын өмнө

СХД-ийн 32 дугаар хорооны иргэн Г.Дарьсүрэнгийн гэр өнгөрсөн даваа гарагт шатаж, 0-15 насны 7 хүүхэдтэй, өмссөн хувцаснаасаа өөр юмгүй үлдэн хүнд байдалд орсон залуу гэр бүл монгол түмнээсээ дэмжлэг хүссэн талаар бид уржигдар тусгай сурвалжилга бэлтэн хүргэсэн билээ.

Тэгвэл хэдий орон гэрээ галын гамшигт алдсан ч ажилсаг, зөв үзэл бодолтой өрхийн тэргүүн, эзэгтэй, олон нялх, нойтон охид голдуу хүүхдийг нь харж, учир байдлыг нь ойлгож мэдсэн түмэн олон минь тус гэр бүлд гараа сунгаж, халуун сэтгэлийн дэмээ харамгүй хайрласан тухай баяртай мэдээг бид өнөөдөр та бүхэндээ хүргэж байна.

Олон нялх үрсийг нь хараад туслахсан гэж хүссэн бидний сэтгэлийг сайхан сэтгэлт олон түмэн далай мэт болгож, иргэн Г.Дарьсүрэнгийн хандивын дансанд 20 цагийн дотор 45 сая төгрөг цугласан юм. Бидний бэлгэсэн сурвалжлага 24 цагийн дотор 1.5 сая хүнд хүрч, олон хүн материаллаг болон материаллаг бус байдлаар туслахаа илэрхийлсэн нь эздээ олж очсоор байгаа юм. Биднийг энэхүү сурвалжлагыг үзэж байх үед Г.Дарьсүрэнгийн гэр бүл шинэхэн өргөөгөө барин төвхнөж байгааг дуулгахад таатай байна.

7 хүүхэдтэй 9 ам бүлтэй нэгэн өрхөд шинэ амьдрал, шинэ эхлэл бэлэглэсэн халуун зүрхт, сайхан сэтгэлт ТА бүхэнд баярлалаа. 





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна