"Ay Yola" хамтлаг Монголд ирнэ

Х.Есү
15 цаг 20 минутын өмнө

АРА Фест 2025 нь 6-р сарын 24-с 8-р сарын 3 хүртэл АРА Комплекст өдөр бүр үргэлжилнэ. Тэгвэл "Ay Yola" хамтлаг долоодугаар сарын 13-нд Монголд ирж Ара фестивалд оролцохоор болжээ. 

Үзэгч олон та бүхэндээ сонгодог хөгжмийн гайхамшгийг поп урсгалтай хослуулан толилуулах энэхүү Nostalgia The Eras үдшийг Anir Mongolian Pop Orchestra бүрэн бүрэлдэхүүнээ удирдан найруулна.

Тоглолтын эхний хэсэгт: өнгөрсөн цагийн сайхан дурсамжаар та бүхнийгээ аялуулж 

Дунд хэсэгт: попын дуучид энэ цагийг хит дуунуудаараа чих сонорыг мялааж; 

Тоглолтын гал хэсэгт: орчин үеийн электроник хөгжмийг Башкир үндэсний хөгжмийн зэмсэг болох курай, домбра, кубыз зэрэгтэй хослуулан дэлхийд танигдан гарч ирсэн Ay Yola хамтлаг тайзыг доргионо.

Тасалбарыг  https://ticket.mn/event/date/9831 линкээр захиалаарай.

Энгийн тасалбар: 50,000₮
VIP тасалбар: 80,000₮ (VIP индэрээс үзэх эрх, шар айраг x2, цэвэр ус 1, ундаа 1 + амны зугаа тус тус багтсан болно.)



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.94
    13 цагийн өмнө

    Оросуудаар яах юм бэ?! Муусайн юмнууд бүр хамаагүй ирдэг болжээ. Визны хязгаарлалтыг яг адил хэмжээгээр авах хэрэгтэй бна шүү. Бөөн иванууд үнэхээр даварч бна манай хотод. Юу вээ новшнууд чинь???

    Хариулах