Мөнгө зээлээч гэсэн чатны дагуу мөнгө шилжүүлж залиулуулжээ

Х.Есү
9 цаг 46 минутын өмнө

Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 02-ны өдөр “хакердуулсан фейсбүүк хаягаас мөнгө зээлээч гэсэн чат ирсний дагуу мөнгө шилжүүлж залилуулсан гэх үйлдлийн аргаар 4.000.000 төгрөгийн хохиролтой 5 дуудлага, мэдээлэл хүлээн авч хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. 

Үүнээс 3 дуудлага, мэдээлэл буюу 60 хувьд, хохирлын мөнгөн дүнгийн 72 хувь буюу 2.900.000 төгрөгт хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож ажилласан байна. 

Сүүлийн үед фейсбүүк хаягаа алдаж, бүртгэлтэй найзуудаас нь мөнгө гуйх хэрэг бүртгэгдэж байгаа тул энэ төрлийн зурвас ирсэн бол сайтар нягталж, шалгана уу.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна