Сэлэнгэ аймагт гарсан зургаан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

С.Гандэлгэр
8 цаг 35 минутын өмнө

Улсын хэмжээнд өнөөдөр /2025.07.06/ 12:00 цагийн байдлаар  6 ой, хээрийн түймэртэй байна.

Тодруулбал:
Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан ойн гал түймрийг цурамд оруулж, Хүдэр, Мандал, Ерөө суманд гарсан 5 ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 112 алба хаагч, 18 автомашин, орон нутгийн мэргэжлийн ангийн 18 хүн, 2 автомашин буюу нийт 130 хүн, 6 автомашинтайгаар оролцож байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна