Дэлхийн хамгийн том загварын компанийн мeнeжeр "Mongolia Fashion Gala Awards"-д доролцоно

С.Гандэлгэр
6 цаг 26 минутын өмнө

Тив Дэлхийн хамгийн том загварын компанийн менежер Монголд буулаа. 

Загварын салбарын Холливүүд гэгддэг олон алдартнуудыг эгнээндээ нэгтгэсэн компани юм. Товчхондоо бидний сайн мэдэх Cindy Crawford & Kendall Jenner гэх алдартнуудын менежментийн компани. Үүнээс гадна 5,000 гаруй алдартнууд эгнээнд нь байдаг аж.


 Тус копмани нь 1972 онд байгуулагдаж байсан бөгөөд Монгол улстай хамтран ажиллахаар Models Management World-той хоёр жилийн өмнө гэрээ байгуулж байжээ. 

Elite Model World-оос зохион байгуулдаг Elite Model Look тэмцээнээ Монголд зохион байгуулах бөгөөд Монголыг төлөөлөх шинэ нүүр царайг тодруулах юм байна. 


Дашрамд дурдахад маргааш буюу 7-р сарын 8-ны үдэш Монголд анх удаа "Mongolia Fashion Gala Awards" дээд зэрэглэлийн улаан хивсний ёслол Богд хааны ордон музeйд болох бөгөөд загварын салбарын дэлхийн шилдэг мeнeжeр энэхүү үйл ажиллагаанд оролцоно.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.107
    4 цагийн өмнө

    Зүйтэй Монголын загварын салбар дэлхийн загварын өнөөгийн чиг хандлага, хөгжилтэй хөл нийлүүлэн алхахаар болж байгаад талархаж байна. Загварын салбарынхандаа амжилт хүсье

    Хариулах