Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулна

Х.Есү
10 цаг 8 минутын өмнө

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттай хийж буй.

Тодруулбал, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг барьж буй. Өнөөдрийн байдлаар  барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байна.

Тус бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг 36х36 хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар байхаар төлөвлөсөн. Мөн барилгын дотор засал болон гадна тохижилтын ажлууд дууссан бөгөөд ирэх есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм.

Уг бүтээн байгуулалтын ажлыг “Байгаль алтай” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар техник хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна