Цагдаагийн байгууллагад энэ сарын 07-ны өдрийн 15:30 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг “Чөлөөт бүсийн авто замд зам тээврийн осол гарсан” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Шалгалтаар "Istana" маркийн тээврийн хэрэгслийн жолооч О нь "Toyota Sai" маркийн автомашинтай мөргөлдөж, Toyota Sai маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 40 настай 1 иргэн нас барсан, 3 иргэн гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Амь хохирогч нь Замын үүд дахь сум дундын цагдаагийн хэлтэст ажилладаг цагдаагийн алба хаагч байжээ.
Хэргийн шалтгаан нөхцлийг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна