Баян-Өлгий аймагт раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо ринбүчи багш гурван өдөр ном айлдана

Х.Есү
8 цаг 36 минутын өмнө

Баян-Өлгий аймагт байрлах Раашгэмпэллин хийдийн шинэ Цогчин дуганы албан ёсны нээлтийн ёслол, номын айлдварын арга хэмжээ өнөөдөр болж байна. 

Тус арга хэмжээ нь Монголын баруун хязгаар дахь Бурханы шашны соёл, уламжлалыг сэргээн таниулах, олон нийтэд хүргэх томоохон үйл явдал болж буй бөгөөд Жадо Ринбүчи, МБШТ Гандантэгчилэн хийдийн хамба лам Д.Жавзандорж тэргүүтэй 21 аймгийн бурхан шашны тэргүүнүүд сүсэгтэн олон, улс төрийн төлөөллүүд оролцлоо. Энэхүү шинэ хийдийг барьж байгуулахад Голомт банкны ТУЗ-ийн дарга Мөнхцэцэг хөрөнгө оруулж баруун бүсэд Буддын шашныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд сүсэгтэн олны өмнөөс гүн талархал илэрхийлье. 

No description available.

Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Жадо Ринбүчи багш сүсэгтэн олонд зориулан дээдийн номын рашаанаар цэнгэнэ

Айлдварын хөтөлбөрт:
• “Гаадамба Тиглэ – 16” их авшиг хүртээх
• Лхам сахиусны даган соёрхол
• Лхам сахиусны мэргэний “Шодал гарнаг” хэмээх номын эш лүнг соёрхон айлдана

No description available.

Раашгэмпэллин хийд нь Баян-Өлгий аймгийн Өлгий хотод байрлах, 1990-ээд оноос хойш тус аймагт үйл ажиллагаа явуулж буй анхны Бурханы шашны төв хийд юм. Хийдийн үйл ажиллагаа нь Алтайн урианхай, Тува, Дөрвөд зэрэг угсаатны бүлгийн уламжлалт хүрээ хийдийн хурал ном, соёл, зан заншлыг хадгалах зорилготой. Үүний тод жишээ нь Сагсай хүрээ Раашчойлин, Цагаан түнгийн хүрээ Раашчойнпэл, Бугын голын хүрээ Раашчойнхорлин зэрэг түүхэн хийдийн уламжлалыг сэргээх юм.

No description available.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.153
    1 цагийн өмнө

    Бөөсөө иддэг ялзарсан төвөдийн ламын балай шашны хар гайгаар Монгол мөхөхийн даваанд тулсан байхад дэлхийн хувьсал аварсан, гэтэл одоо эргээд хувалз лам нарын заль мэхэнд автаж гүрээний цусаа шимүүлэх цаг иржээ. Монголд балай, далай, хувалз лам нэмэр болохгүй!!! Өлгийчүүд ээ, казакууд аа, наад хувалзуудаа хөөж явуулаад, сүмийг нь мал тэжээх байр болгогтун.

    Хариулах