"Ноорог"-той холбоотой хэргийг хаажээ

Х.Есү
11 цаг 40 минутын өмнө

Өнгөрсөн гуравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө "Ноорог креатив студио" ХХК-ийн байранд шалгалтын ажиллагаа явуулж,  найман ажилчныг саатуулж, гар утас, компьютерын хардыг хураан авч байсан.

Цагдаагийн байгууллагад шалгаж байсан уг хэрэг хаагдсан талаар "Ноорог креатив студио" ХХК-ийн захирал О.Уламсайхан цахим хуудсаараа дамжуулан хэллээ. 

Тэрбээр, "Хүний нэр төрд санаатайгаар халдсан, худал мэдээлэл тараасан гэдэг хэрэг маань хаагдсан. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж байдаг даа. Яг тэр зүйл л боллоо" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.59.97.73
    10 цагийн өмнө

    оодорцон хар хошного.. хойт эцэг шиг балбах юмсан

    Хариулах