ЦЕГ: Зодоонд нэр холбогдсон хоёр иргэнийг шалгаж, хоёр иргэнийг эрэн сурвалжилж байна

Х.Есү
16 цаг 17 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд 25 настай залууг зодож, хүнд гэмтээсэн хэргийн талаар тодрууллаа. 

ЦЕГ: "Энэ сарын 18-19 шилжих шөнө 03:30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад хүүхдийн 100 орчимд бусдад зодууллаа гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 

Мэдээллийн дагуу харъяа цагдаагийн газар хэлтсээс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлээд явж байна. Олон нийтийн сүлжээнд нэр бүхий иргэдийн хүүхдүүд байсан гэх мэдээлэл явж байгаа. Үүнийг тодорхой хэлэх боломжгүй. 

Одоогоор энэ хэрэгт Т болон С нарыг холбогдуулан шалгаж байна. Шалгалтын явцад хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслээд хүний биед халдсан байж болзошгүй хоёр иргэнийг давхар эрэн сурвалжилж байна. 

-Хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байсан гэдэг мэдээлэл явж байсан. Энэ тал дээр мэдээлэл өгвөл?

Хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлсөн эм бодис хэрэглэсэн эсэх дээр журмын дагуу цагдаагийн байгууллагаас тест тавьж ажилласан.  Одоогоор шалгалтын ажиллагаа хийгдээд явж байна. 

-Зодуулсан иргэний биеийн байдал ямархуу байгаа вэ?

Сүүлд ирсэн мэдээллээр биеийн байдал нь сайнгүй, эмнэлгийн байгууллагын хяналтад эмчилгээ хийлгэж байгаа гэсэн мэдээлэлтэй байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна