Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар 41 иргэний амь насыг авран хамгааллаа

Х.Есү
15 цаг 30 минутын өмнө

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.07.14-07.20/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлага бүртгэгджээ. 

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 41 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 188 иргэнийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. 

Нийт дуудлагын 53 нь объектын гал түймэр, 5 нь ой хээрийн гал түймэр, 1 газар хөдлөлт, 1 аянга, 2 хүчтэй салхи шуурга, 3 нь үер, 32 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна