Монголын үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн 18-ны өдөр дөрвөн бөхийн сорьцноос хориглосон бодис илэрсэн талаар мэдээлсэн.
Спортын тайлбайрлагч С.Шижир ч энэхүү допингтой холбоотой асуудал дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлсээр байгаа. Бид бөхчүүдийн шинжилгээний хариу ирсэн эсэх талаар шадар сайдын хэвлэлийн албанаас тодрууллаа.
Тэд "Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны допингийн шинжилгээний хариу бүгд ирээгүй байна. Бүгд ирэхээр нэгдсэн журмаар мэдээлэл хийнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.122.193
Шижирээ; допинг ингэж цувуулж гаргадаг юм уу. ЭД нар ард түмнийг доромжлоод байна уу. Олимп, тив дэлхийн тэмцээний тамирчдын шинжилгээ ямар хугацаанд гардаг вэ
Хариулах