УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нарын хүүхдүүд 25 настай залууг зодож, бусдыг гэмтээсэн тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас болон зарим эх сурвалжаас тодруулсан мэдээллийг хүргэж байна.
Энэ сарын 18-19 шилжих шөнө 03:30 цагийн үед “Хүүхдийн 100”-ийн ZU баарны гадна залуус маргалдаж, зодолдсоноор 25 настай залууд гэмтэл учруулжээ.
Бидэнд ирсэн мэдээллээр тухайн үед УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, ЦЕГ-ын дарга асан Ж.Болд нарын хүүхдүүдээс гадна “Таван богд групп”, “Номин”, “Анун” “Хас” зэрэг томоохон групп, компаниудын эздийн хүүхдүүд байсан гэнэ.
Маргааны эхлэл нэгнийх нь найз охиныг “хоргоож, эргүүллээ” гэх шалтгаанаас үүджээ. Тухайн үед байсан, маргааны шалтгаан болсон охин бидний мэдэх “Тэнгисийн эрэг дээрх 247” шоуны оролцогч юм байна.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр “Шалгалтын явцад хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслээд хүний биед халдсан байж болзошгүй хоёр иргэнийг давхар эрэн сурвалжилж” эхэлжээ. Харин Т, С нарыг саатуулан шалгаж эхэлсэн байна.
Зодоонд оролцсон залуусын хувьд согтууруулах ундаа болон мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй байгаа юм.
Хохирогч С-ийн нүүрний хэд хэдэн яс хугарч, гэмтсэн байдалтай эмнэлэгт эмчлүүлж байна. Тэрбээр хурандаа асан, ҮАБЗ-ийн томоохон албан тушаалтан байсан Д.Дашзэвэгийн хүү юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.214
Улсын хөрөнгө хулгайлсан,байгалийн баялаг хулгайлсан хүмүүсийн хүүхдүүд даварч байна. Хуулийн хатуу шиитгэл оноох хэрэгтэй.
Хариулах103.57.95.91
Цэрэнпунцагын хүү их дээрэлхүү багынхаа зодоонч хүүхэд байсан ш дээ..
Хариулах66.181.190.42
Монголчууд бид аав , ээжд нь зөндөө хэлсэн!! Зөв явахгүй бол үр хүүхэд чинь үйлийн үр эдэлнээ гэж энэ бол эхлэл! Та нар одоо хүүхдээ гадагшаа зугтаалгана! Тгд яахав угаасаа лалрын цус чинь гүйж байхад наад лалрууд чинь нөгөө новшийн зангаа гаргаж л таараа тгд харийн шоронд хошногдуулаад ааваа, ээжээ туслаарай гээд гуйгаад уйлахаар та нар мэдэрнээ !! Бага дээр нь наад хог новшнуудаа хүмүүжүүл ! Бас хийсэн үйлийн үрээр олсон мөнгөө улсад нь байна уу? Ард иргэдэд нь байна уу ? Буцааж өг лаларуудаа!! Та нарын энэ их авилга хулгайнаас болж энэ улс яаж сүйдэж, эмнэлэггүй хүн үхэж, сургуульгүй хүүхдүүд нэг ангид 50-60аараа чихэлдэж байна! Энэ их зовлонг та нар үүрнэ шдээ
Хариулах66.181.183.56
"Тэнгисийн эрэг дээр" шоу гэх хүүхэд залуусыг уруу татсан дандаа мөнгөтэй ,эрх мэдэлтэй, баячуулын хүүхдүүдийн зугааг гаргасан заваан нэвтрүүлгээ болимоор юм.
Хариулах103.212.116.180
Хүн алж тоглосон залуус гэж кино байдаг, түүн шиг баячуудын хүүхдүүд хүн зодож, алж, хүчирхийлээд, ялгүй өнгөрөх болж дээ
Хариулах202.55.188.37
Эмэгтэй хүнээс болж нэгийгээ алах нь гэсэн мессежээр юм бичих нь учир дутагдалтай байна даа
Хариулах117.111.1.51
Санаа зоволтгүй ээ ард түмэн минь. 7 хоногийн дотор цагаадаад л гараад ирнэ. Юун орон шорон. Тайван амгалан байцгаа.
Хариулах192.82.64.22
Баячуудын бацаануудын чуулган болоод нанчилдсан юм биз дээ. Сургамжтай юм болж.
Хариулах66.181.178.184
за үгүй шүү гэмгүй зогсож бсан найзын маань дүүг зодож маш хүнд гэмтээсэн одоо худлаа мэдээлэл мөнгөөр цацаж анхаарал сарниулах гэж бна
203.169.48.150
Гэснээс тэр Тэнгисийн эрэг дээрх 247 бил үү балай шуугаад болимоор юм аа. Шал тэнэгийн нэвтрүүлэг, айлын хүүхдүүд эвдэж, залуусыг шоучин болгохоор сэдэлтэй
Хариулах103.57.94.160
Яаг үнэн
103.57.93.30
Монголбг ирээдүйд авч явах залуус минь ийм болохоорбид яахавМөнгөтэй хүмүүсийн хүүхдүүд хүмүүжлээр илүү байж чаддаггүй юм бна лаМөнгө хүнийг эвддэг гэж үнэнмшүү
Хариулах66.181.178.248
Дашзэвэгийн хүү ч бас зүгээргүй л байсан байж мэднэ.
Хариулах66.181.178.184
за үгүй шүү найзын маань дүү гэмгүй зогсож бхад нь учир зүггүй зодсон. Мөнгөөр ийм худал мэдээлэл цацаж бна
202.55.188.105
Үр хүүхдээ зөв хүмүүжүүлвэл эцэг эхэд нь хэрэгтэй баймаар
Хариулах