​Ж.Чинбүрэн сайд М.Адилсайханыг ажлаас нь чөлөөлж, "Энэр мед" барилгаа хувийн хэвшлүүдэд зарахаар болжээ

Zuv.mn
2025/07/22

Ж.Чинбүрэн сайд ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан М.Адилсайханыг "М.Билэгтийн эмнэлгийг урсгал завсрын үедээ ашигласан" гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлөх шахалт үзүүлж, эх барих эмэгтэйчүүдийн эмч хүнийг сэлгэн томилсон.

Улмаар М.Билэгтийн "Энэр мед" компани ХСҮТ-ийн урсгал завсрын хугацаанд буюу 2025.10.01-ний өдөр хүртэл үнэгүй ашиглуулах гэрээгээ цуцлах мэдэгдэл хүргүүлжээ. Ингэснээр ХСҮТ урсгал завсрынхаа хугацаанд "Энэр мед" компанийн барилгыг ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

ХСҮТ-ийн захирлаар Т.Мөнхсайхан сайдын үед томилогдсон М.Адилсайхан нь тус эмнэлгийн ачааллыг бууруулах стратеги танилцуулсан байдаг. Үүнийг салбарын сайд асан Т.Мөнхсайхан ч удаа дараа онцолж байв.

Гэвчиг Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар огцорсноор Т.Мөнхсайхантай ихээхэн таарамжгүй харилцаа бүхий Ж.Чинбүрэнг Эрүүл мэндийн сайдаар томилсон юм.

Ингэснээр Т.Мөнхсайханы хэрэгжүүлж байсан тодорхой бодлогууд Ж.Чинбүрэнтэй таарамжгүй харилцаатай учир зогсоход хүрээд буй. Үүний нэг нь хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулах М.Адилсайханы стратегийг хэрэгжүүлэх боломжгүй болж буй явдал юм.

Харин УИХ-ын гишүүн асан М.Билэгт 12 давхар бүхий 10 мянга гаруй м.кв талбайтай эмнэлгээ жижиглэн хэлбэрээр зарж Хөгжлийн банкны өрөө дарахаар ажиллаж эхэлсэн байна. Хөгжлийн банкны өр нь 40 гаруй тэрбум аж.

Уг эмнэлгийн барилгын хөрөнгийн үнэлгээ нь 176 тэрбум бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дагуу дуудлага худалдааг хоёр удаа зарласан хэдий ч худалдан авагч гарч ирээгүй тул эдүгээ 89 тэрбум буюу 50 хувиар үнэ нь доошлоод байгаа юм. Хэдий үнэ ингэж доошилсон ч дотоодод эмнэлгийн барилгыг тэр чигт нь худалдан авах худалдан авч гарч ирэхгүй байгаа тул жижиглэн борлуулах шийдэлд хүрээд байгаа аж.

Эмнэлгийн барилгыг 2025 оны төсөвт түрээслэн шилжүүлэх зорилгоор 17 тэрбум төгрөг суулгасан ч Хөгжлийн банкны зүгээс Эрүүл мэндийн яамны зарласан гурван удаагийн тендерт оролцоогүй юм.

Улмаар төсвийн тодотголоор уг санхүүжилт хасагдаж, Эрүүл мэндийн яам санхүүжилтгүй болсон тул "Энэр мед" компани ХСҮТ-ийг урсгал завсараа дуустал нь үнэгүй ашиглуулах гэрээ байгуулаад байв. Үүнийг Ж.Чинбүрэн сайд ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан М.Адилсайханыг ажлаас нь халах үндэслэл болгон хэрэглээд байгаа нь энэ юм.



Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.31.218
    2025/07/24

    Арай ч дээ Чинбүрэн энэ олон өвдөж шаналсан хүмүүсээр давхар тоглоод тамлаад бна арай ч дээ улсын эрх ашиг иргэдийн эрүүл мэндийг боддог сайд хүнээс ийм юм гарах гэж

    Хариулах
  • 61.87.54.251
    2025/07/23

    Чинбүрэн гэж ийм л өчүүхэн нөхөр шүүдээ Бөөн залилан,бөөн атаа жөтөө.Энийг зайлуулахгүй бол энэ хэнд ч сайн юм хийхгүй Жинхэнэ хорчин их муу хүн шүүдээ

    Хариулах
  • 202.126.90.222
    2025/07/23

    Урсгал завсар гэж юу вэ? Ямар ойлголт вэ?

    Хариулах
  • 66.181.182.77
    2025/07/23

    Мөнхсайхан нь хамаагүй илүү сайд байсан даа энэ чинбүрэн гэж хачин нөхөр Мөнхсайхантай тэрсэлдсээр байгаад өөрөө сайд болсон албан тушаалын донтой нөхөр одоо энийг огцруулвал таарна

    Хариулах
  • 202.126.88.131
    2025/07/22

    Чинбүрэн ч өөрийнхөө ашиг сонирхолыг л бодох хүн шүү ! Энэнээс өөр хүн бол мэрэгжил нэгт нөхрийнөө хэрэгжүүлж байсан ажлыг өөд нь татаад аваад явах байсан даа!

    Хариулах
  • 202.9.40.84
    2025/07/22

    Ямар өндөр үнэтэйм ??? Яаж тийм үнэ хүрдийм? Бодит үнэ тогтоож зараач!!!

    Хариулах
  • 124.158.106.22
    2025/07/22

    улсын чухал ажлыг хувийн харилцаанаас болж дордуулж байдаг чинбүрэн гэж хог байнаа, одоо хамаа намбаагүй цуслаж эхэлнэ дээ

    Хариулах
  • 66.181.178.37
    2025/07/22

    Сайд буруу ажил хийж байна

    Хариулах
  • 66.181.177.52
    2025/07/22

    Энэ эмнэлэг Монголын ард түмэнд их хэрэгтэй байсан даа.Уг нь...

    Хариулах
  • 14.1.81.131
    2025/07/22

    Хавдарын эмнэлэгийг ингэж улс төрийн өшөө хонзон авах хэрэгсэл болгож байгаа Чинбүрэнг огцруулья

    Хариулах
  • 66.181.188.52
    2025/07/22

    Чинбүрэн больмоор юмаа,ямар ашиг сонирхлын зөрчил байдаг болохоороо хуучин сайд байсан ММөнхсайхан,Энхболд нар болон тэдний багийнхантай тэрсэлдээд байдаг юм бэ,хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч хүн байж арай дэндүү юмаа,мөрөөрөө мэс заслын эмчээ хийх байж дээ,улс төрд ороод ухаан нь мууджээ

    Хариулах
  • 66.181.167.64
    2025/07/22

    сахил хүртээд шал дордов гэж аль ч талдаа засаг солигдоод бүүр дордлоо шүү

    Хариулах
  • 59.153.115.196
    2025/07/22

    Чинбүрэн өөрийн эмнэлгээ ашиглуулж бизнесээ цэцэглүүлэх санаатай биз дээ

    Хариулах
  • 202.9.40.165
    2025/07/22

    Чинбүрэн больмоор юмаа самраачин л хийх юм дооо

    Хариулах
  • 103.57.92.48
    2025/07/22

    Энийг овоо юм болов уу гэж бодсон чинь ёстой овоолсон баас юм бна даа

    Хариулах