Завхан аймгийн Их-Уул суманд автомашин онхолдож, 35 настай эмэгтэй гэмтжээ

Х.Есү
13 цаг 35 минутын өмнө

“Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдсон байна” гэх дуудлага энэ оны 07-р сарын 19-ний 13:30 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 

Цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай, эрэгтэй “Ж” нь Toyoya Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 35 настай, эмэгтэй, “Б” гэмтсэн байна.

Орон нутгийн зам хурдны зам биш. Тэр замд хурдаа нэмж, яарч хэрхэвч болохгүй. Согтууруулах ундааны зүйл байтугай айраг амссан ч жолооны ард сууж болохгүй гэдгийг ТЦА-наас анхааруулж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна