Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Эрдэнэбатын Тэмүүлэн нарыг шүүхийн шийдвэрээр суллаж хилийн хориг тавьсан талаар бид мэдээлсэн.
Тэд өчигдөр 22 цагийн үед хорих 461 дүгээр ангиас суллагдсан юм.
Тухайн зодоонд оролцсон сэжигтнүүдээс мансууруулах төрлийн эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгахын тулд тест авсан байдаг. Тэдний хариу хэрхэн гарсныг албаны хүмүүс мэдээлээгүй ч прокуророос шүүх рүү үргэлжлүүлэн цагдан хорих хүсэлт өгөхдөө мансууруулах төрлийн бодис илэрсэн талаар дурджээ.
Шүүгчийн тоймд:
Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Э.Т, Ц.С нарыг согтуурсан, МАНСУУРСАН ҮЕДЭЭ урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж “2025 оны 7 сарын 19-ний шөнийн 03 цаг 43 минутын орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Канте” нэртэй шөнийн цэнгээний газрын орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Д.С-ын биед хүч хэрэглэн халдаж халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд нь халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...оргон зайлах, ...” гэж заасан үндэслэлээр яллагдагчаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шүүхэд ирүүлсэн" гэжээ.
Ингэснээр прокуророос тэдний хариу эерэг гарсан гэдгийг баталж буй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.83
Tegeed gertei har tamhia tataad tansaglaj bai ! geed sullaad yvuulsan ym uu ?
Хариулах