Ойн чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт үргэлжилж байна

Х.Есү
14 цаг 57 минутын өмнө

Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/05 удирдамжийн дагуу Ойн тухай хуулийн хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Шалгалтаар 2025 оны эхний хагас жилийн байдлаар иргэн 324, ойн арчилгаа, цэвэрлэгээний мэргэжлийн байгууллага 81, үйлдвэрлэлийн ашиглалттай байгууллага 8, ойн нөхөрлөл 56, мод, модон материалын 15 захыг тус тус хамруулаад байна. 

Шалгалтаар ойн нөөцийн ашиглалттай холбоотой 170 зөрчлийг илрүүлэн 77 иргэн, 45 хуулийн этгээдэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 83 хувийг арилгуулаад байна. 

Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан 5 модны захын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, гэмт хэргийн шинжтэй 22 үйлдлийг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Шалгалтаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл болох 231м3 мод модон материал, 95кг ойн дагалт баялаг, 4 тоног төхөөрөмжийг хураан авч орон нутгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлээд байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна