Мэдээллийн Технологийн Үндэсний Парк өөрийн байраа буцаан авах нь зөв хэмээн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны гуравдугаар сард шийдвэрлэсэн байдаг.
Гэвч өнөөдрийг хүртэл “Нью Тур Сафарис” ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлсээр байна.
Цаашлаад:
Энэ талаар Мэдээллийн Технологийн Үндэсний Парк ийн захирал Ж.Золзаяа сошиал хуудсаараа дамжуулан ийнхүү хэлжээ.
"IT Park уу, Кино театр - Хятад шарсан махны газар уу?
Дэлхийд анх удаа ITPark нь хятад гарсан махны газар болчихлоо. “Өргөө 2” кино театр шүүхийн шийдвэрийг үл тоон, 24 цагийн PC-ны газар дамлан түрээслүүлсэн бол одоо бүр Хятад шарсан махны газар нээж байна.
Шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон, хууль зөрчсөн энэ үйлдэл бол залуусын бүтээсэн технологийн ирээдүйг үгүйсгэсэн, салбарын итгэлийг унагасан том доромжлол юм.
Шүүхийн шийдвэр хүчгүй мэт үл тоогдож, эрх мэдэлтэнд хамгаалагдсан мэт аашилж буй нь зүгээр нэг асуудал биш — энэ бол бид хамтдаа тэмцэх цаг. Гадны компани оруулж, хөрөнгө оруулсан нэрээр цаг авч сунжруулах арга нь байх.
Бид дуугүй байхгүй. Залуусын урам зориг, салбарын нэр хүнд, технологийн салбарын ирээдүйг хамгаалж, эрх мэдэлтний дарамтад дарлуулахгүй тууштай тэмцэнэ. Өнөөдөр цагдаад гомдол гаргалаа" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.201
шийдвэр гүйцэтгэлд өгөхөөор өөрийн эрхгүй гарна даа шүүхийн шийдвэр эцсийн болохоор гүйцэтгэх хуудсаа бичүүл
Хариулах103.212.119.235
төр -хүч хэрэглэж зайлуулаач
Хариулах124.158.108.204
Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шүүгчийн шийдвэр гаргуулаад асуудлыг хөөцөлдвөл дээр байх юм
Хариулах103.212.162.133
Salbarin saiddaa urgudul biched vzwel
Хариулах103.212.162.133
Hvchgui bndaa manai ene salbar maani....
Хариулах