Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх замыг маргааш нээнэ

Zuv.mn
Өчигдөр 11 цаг 14 минут

Чингисийн өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж буй.

Тус замыг долоодугаар сарын 30-ны 23.00 цагт хааж, наймдугаар сарын 2-ны 06.00 цагт нээхээр ажлыг гүйцэтгэж буй. Тэгвэл Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын засварыг хугацаанд нь дуусгаж нээнэ гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна