Худалдагч эмэгтэйг зодсон этгээдийн хэргийг Прокурорт шилжүүлжээ

Zuv.mn
2025/08/01

Өнгөрсөн сарын 1-нд Дундговь аймагт дэлгүүрт маргаан үүсгэж, кассан дээр ажиллаж байсан эмэгтэйг цохиж буй эрэгтэйн бичлэг цахим орчинд нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас тухайн үйлдэлд нь ЭХТА-ын 10.1 дүгээр зүйл ангид зааснаар "Хүнийг алах" зүйл ангиар хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгах ажиллагаа дуусжээ. Улмаар тухайн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. 

Эргэн сануулахад тухайн эрэгтэй худалдагч эмэгтэйг "Зээл өгөхгүй, согтуу хүнд үйлчилдэггүй. Та одоо харьж амар" гэж хэлсний дараа үснээс нь зулгааж, тавиур мөргүүлж, нүүрэн тус газар нь цохиж, өшиглөсөн байдаг.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 93.229.94.166
    2025/08/02

    nuguu buleglen zodogchid hulgaichuudiin huuhduud yu bolson do

    Хариулах
  • 202.126.89.39
    2025/08/01

    Танхай яргачдын шийтгэлийг хатуу чанга болгож нийгэмд аюултай буруу зүйл хийж амь нас, эрүүл мэндэд заналхийлбэл ямар хариуцлага ял байдгийг мэдрүүлэх хэрэгтэй

    Хариулах
  • 103.57.95.201
    2025/08/01

    ийм танхай новшнуудыг чанга шийтгэж нийгмээс тусгаарлах хэрэгтэй шүү

    Хариулах