“Иргэн Г.Ган-Очир” гэх нэрээр нийгмийн сүлжээнд танигдсан этгээдийг ЦЕГ эрэн сурвалжилсаар байна.
Г.Ган-Очир нь Монгол Улсад байхдаа бусдын гэрийг галдан шатаасан хэрэгт холбогдон, шалгагдаж байхдаа буюу 2022 оны долоодугаар сарын 20-ны өдөр гадаад улс руу оргон зугтсан байдаг. Тэрбээр дээр дурдсан гэмт хэргээс гадна худал мэдээлэл тарааж, бусдыг шантаажилсан хэргээр шалгагдаж байсан гэдгийг Цагдаагийн байгууллагын албан ёсны эх сурвалжууд мэдэгдэж байв.
Г.Ган-Очир нь Франц улс руу гарсан бөгөөд тус улсад байхдаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний учир Аннэси хотын Засан хүмүүжүүлэх шүүхийн шүүгч NIEL Christophe, DE MONTGOLFIER Valentine, COVILI Elise нар 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд хоёр жилийн хорих ял ногдуулсан байдаг.
Шүүх Г.Ган-Очирыг Францын Улсын Rumilly, Douvaine, VeigyFoncenex хотуудад амьдарч байхдаа буюу 2022 оны наймдугаар сарын 28-наас 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн хооронд Гэр бүл, хамтран амьдрагч буюу иргэний хуулиар хамтран амьдрах гэрээтэй байсан этгээдийн эсрэг тогтмол хүчирхийлэл үйлдсэн, мөн өөрийн асран хамгаалалтад байсан хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн болохыг тогтоож, зохих ял шийтгэлийг оногдуулан эхнэр, хүүхдүүдтэйгээ нэг гэрт амьдрах, холбоо харилцаанд орохыг хоригложээ.
Гэмт хэрэг нь хөдөлшгүй баримтаар тогтоогдож ял шийтгүүлсэн тэрбээр “Франц улс намайг Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу улс төрийн шалтгаанаар хорьсон” гэж иргэдэд худал мэдээлэл тарааж байсан байдаг.
Г.Ган-Очир нь Монгол Улсад одоо ч эрэн сурвалжлагдаж байгаа хэвээр бөгөөд бүртгэл нь ЦЕГ-ын албан ёсны цахим хуудаст байршсан хэвээр байна.
Мөн сүүлийн үед түүнийг Шүүхийн хяналтад байх хугацаандаа тус улсыг орхин гарсан гэдэг үндэслэлээр Франц улс мөн Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн гэсэн мэдээлэл гараад байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.90.39
Дэмий донгос
Хариулах202.126.88.168
Үүнээс наад цаад хүний аминд хүрсэн хүрэхийг завдсан төрд ажиллагсадын хүүхүүд яагаад хартамхи.. хийгүй хэрэг өдөөчөөд чимээгүй байгаад байдаг юм бол Төрд ажилагсадын бузар булхайг ил тод ярихаах л эд нар эрэн суравжлах болоод явчихдагийн.. Төр түмэнд халгаатай Төрд ажилж байсан Эби.. Сайхан билэг нараа барьж ирэлдээ...
Хариулах