БЭЛЧЭЭРИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ: Зургаан аймгийн ихэнх сумд гандуу болон гантай байна

Zuv.mn
2025/08/03

Цаг уурын байгууллагаас гаргасан гангийн үнэлгээгээр Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговийн зарим, Дорнод, Сүхбаатарын цөөн сумдын нутгаар гандуу болон гантай байна.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтсээс Aqua хиймэл дагуулын MODIS-ын мэдээгээр гангийн төлөв байдлыг орон зайн өндөр нарийвчлалтайгаар үнэлдэг юм.


Эх сурвалж:ЦУОШГ



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.