Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ТӨК-иудын үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр боловсруулсан үндсэн чиглэлээ өнөөдөр Засгийн газарт таницуулжээ.
Үндсэн чиглэлд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой ААН-үүдийг хэсэгчлэн хувьчлах, татан буулгах, нэгтгэх зэрэг төлөвлөгөө туссан байна. Тодруулбал, 17 компанийг цөөлөх, есөн компанийг өөрчлөн байгуулах төлөвлөгөө гаргаснаа танилцуулжээ.
Ингэснээр эхний ээлжинд 109 компанийн тоог 87 болж буурах бодит үр дүн гарна гэж тус газрын дарга Б.Цэнгэл онцолсон. .
Мөн ТӨК-иуд ашиггүй ажилладаг хэр нь захирлууд нь өндөр цалин авдаг байдлыг өөрчилж, үндсэн цалин бага, харин ашигтай ажиллуулж чадвал жилийн эцэст урамшуулал авдаг байх зохицуулалтыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу боловсруулж байгаа аж.
Одоогийн байдлаар "Эрдэнэс Монгол", "Эрдэнэс Тавантолгой", МИАТ зэрэг компаниуд хамгийн өндөр цалинтай бөгөөд сард 20-30 сая төгрөгийн цалинтай гэж Б.Цэнгэл онцолсон юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.102.98
Алдагдалтай гээд дарга нар нь цалин нэрээр гүзээлж байсан юм бишүү
Хариулах