Богд хааны Хүрэн ордон болох “Хайстайн Лавиран”-гийн зүүн талд, зуны ордонтой хаяа залган хууль бусаар газар олгож, автозасварын төв барьж эхэлсэнтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам холбогдох төрийн байгууллагуудад албан ёсоор хандлаа.
Монголын түүх, соёлын үнэт өв болох Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд авто засварын зориулалттай барилга барьж эхэлсэн нь түүхэн дурсгалт орчныг гэмтээх ноцтой эрсдэлтэй гэж сайд үзэж байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан сайд Ч.Ундрам дараах арга хэмжээг авах шаардлагыг хүргүүлжээ:
Тус хамгаалалтын бүсэд баригдаж буй энэ барилга нь зөвхөн Богд хааны зуны ордны харагдах байдал, түүхэн үнэ цэнийг алдагдуулаад зогсохгүй, оршин суугчдын амгалан тайван байдалд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Иргэд энэ талаар удаа дараа гомдол гаргаж, түүхэн дурсгалт өвийн ойр орчимд ийм зориулалтын барилга барих нь байж болшгүй гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.
Сайд Ч.Ундрам, “Төрийн хамгаалалтад байдаг түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах нь төрийн заавал биелүүлэх үүрэг юм. Иймд хууль, журам зөрчсөн аливаа шийдвэрийг зогсоох, эрсдэл үүсгэж буй барилгын ажлыг таслан зогсоох нь зайлшгүй шаардлагатай” хэмээн онцлон мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна