2022 оны наадмаар юм. Улсын наадамд уралдах морьдод "Сэрвээний өндөр" гэсэн ганц шалгуур тавьж, шинж төрхийг тооцохоо больсон билээ.
Наадмын дараа “Энэ жилийн наадмаар цэвэр монгол цустай адуу хамгийн дээд тал нь наймаар давхилаа” гэсэн яриа чих дэлсэхээр нь зорин байж хурдан морины цол дуудах ёслолыг үзлээ. Нээрэн ч айрагдсан морьд нь бүгд бараан, тэр тусмаа хээр, хүрэн, зээрд зүстэй, ихэнх нь сартай байх аж. Алдсан байж болох ч би л хувьдаа нэг цэвэр цусны монгол морь олж хараагүй. Гарчигт хэдий цэвэр цусны монгол морь түрүүлж болдоггүй наадам гэсэн ч үнэндээ түрүүлэх нь битгий хэл айрагдах ч бэрх дээлгавар болсныг хэдэн жилийн өмнөх дүр зураг тодорхой харуулна.
Холбогдох албаныхан Морины комиссын гишүүд авлига авч эрлийз морь оруулдаг, түүнчлэн ашиг сонирхлын зөрчлөөр дургүй уяачийнхаа морьдыг эрлийз байна гэж хасдаг гэх гомдол санал их ирсэн учир дээрх аргаар шийдсэн гэж холбогдох албаныхан мэдээлсэн. Ингээд нас, насны сэрвээний өндрийн дээд хязгаарыг Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу ХХААХҮЯ мэргэжлийн холбоодтой хамтран тогтоосон юм. Сэрвээний өндөр тогтоодог нь угтаа эрлийз морьд улсын наадамд уралдахаас сэргийлэх зорилготой.
Гэвч бодит байдал дээр эрлийз адууны наадам болчихлоо.
ХХААХҮЯ нас, насны морьдын сэрвээний өндрийг мэргэжлийн холбоодтой хамтран гаргахдаа Стандарт хэмжилзүйн газраас баталсан “Монгол адууны стандарт”-аас өндрөөр тогтоосон нь үүнд нөлөөлсөн гэж харж байна.
Д.Самданжамц /Монгол Улсын гавьяат малзүйч, адуу судлаач/:
Манайд стандарт байдаг ч хэрэгжүүлдэггүй, журмаа ч мэдэхгүй хүмүүс комисст ажилладаг. Их насны морины сэрвээний өндөр л гэхэд 141 см гэж тогтоогоод үүнээс дээш бол эрлийз, доош бол монгол адуу гэнэ гэж байгаа юм. ГЭТЭЛ ИЙМ ӨНДӨРТЭЙ АДУУ 1000-Д ГАНЦ Л ГАРНА. Энэ бол эрлийз адуугаа монгол адуутай хольж уралдуулах гэсэн арга.
Наадмын стандарт буюу ХХААХҮЯ, мэргэжлийн холбоодтой хамтран баталсан журам | Стандартчилал, хэмжилзүйн газрын баталсан монгол адууны стандарт |
Их нас 141 см | |
Азарга, 140 см | 135-139 см |
Соёолон 140 см | 132-137 см |
Хязаалан 137 см | 128-130 см |
Шүдлэн 132 см | 125-128 см |
Даага 127 см | 122-125 см |
Гаднын хурдан удмын адуугаар цус сэлбэсэн эрлийз морьд сүүлийн жилүүдэд наадам өнгөлдөг болсон ч цэвэр цусны монгол адуу нэг ч айраг аваагүй өнөө жилийнх шиг нь байгаагүй. Монгол төрийн наадамд цэвэр цусны монгол морь түрүүлж айрагдах боломж огт үгүй болсныг энэ баримт харуулж байна.
Ц.Дуламсүрэн /Монгол Улсын Тод манлай уяач/
2011 оны улсын наадмаар эрлийз, монгол морьдыг тусад нь уралдуулсан юм. Тэгэхэд монгол морьдын зургаан насны 30 айрагнаас ганцыг нь л эрлийз морь авч байв. 10 жилийн дараа 2020 оны наадмаар зургаан насанд айрагдсан 30 морины 29 нь эрлийз, ганц нь л монгол морь байсан.
Албаныхны хэлсэнчлэн, гадаад байдлаар шинжихээс татгалзсан нь Морины комиссын хэдэн нөхдийг авлига авахаас сэргийлсэн (Морины комиссын гишүүн авлига аваад баригдлаа гэж ер дуулдаагүй) байж болох ч сэрвээний өндрөөр хэмжих нь оновчтой юу гэдэг асуудлыг цаашдаа ярих л хэрэгтэй болж байна.
Сэрвээний өндрийг монгол морьдынхоос өндрөөр тогтоочихоор эрлийз морьдод хаалт болж чадахгүй нь батлагдчихлаа шүү дээ.
Гараанд гарч байгаа морьд биш юм гэхэд өнгөний морьдын ихэнх нь 50, 25 хувийн цустай буюу нэг, хоёрдугаар үеийн эрлийз байна. 2022 онд наадмын эхний өдөр болсон уралдаануудад цэвэр цусны монгол морьдоос хамгийн урдуур ирсэн нь наймаар орж ирсэн талаар эхэнд дурдсан.
Тэгвэл энэ жил нэг аймагт цэвэр монгол адуу түрүүлсэн талаар сошиал орчинд цухас мэдээлээд өнгөрсөн.
Монгол хүний хувьд таатай санагдсангүй. Хурдан морь уях арга барил бол бол бидний өв соёл, ялгарал мөн. Гэтэл энэ ялгарал, үндэстний дархлаа маань сулрах вий. Монгол уяачид монгол морио уламжлалт арга барилаараа уяа сойлгыг нь тааруулж, эрлийз морьдтой өрсөлдүүлэх бодол нь энэ наадмаас эхлээд яаж ийгээд эрлийз морьтой болох хүслээр эргэлт буцалтгүй солигдох вий гэсэн айдас байна.
Нөгөө талаар, импортын морьдыг тэр бүр жирийн малчид оруулж ирж чадахгүй. Тэгэхээр ардын наадамд ардын хүү морио түрүүлгэх, айрагдуулах боломж хомс. Монгол төрийн, монголчуудын наадам малчдад баян хоосны ялгааг мэдрүүлдэг үйл явдал болчихсон нь дахиад харагдлаа.
Уяачидтай ярилцаж үзэхэд эрлзийз адууны сайн тал нь ганцхан буюу хөлийн хурд сайтай. Харин саар тал нь тэсвэр муутай, өвчинд өртөмтгий, мах нь идэхэд төдий тохиромжгүй гээд чамгүй олон аж. Нэгэн уяачийн хэлснээр, монгол адуу хэт их эрлийзжвэл Монгол Улс нэг хатуу өвөл хамаг адуугаа тавиад тууж мэдэх гэнэ. Адуу бол таван хошуу малын нэг. Таван хошуу малын аюулгүй байдал монгол хүний, цаашлаад төр улсын хүнсний хангамж, аюулгүй байдалтай холбоотой. . Тиймээс аюулгүй байдлаа ч бодсон, адууны дийлэнх нь цэврээрээ байх нь чухал гэх санааг илэрхийлэх малчид олон байв. Тэдний зөв гэж бодно.
Малтай айл болгон шахуу адуутай, адуутай монгол эр хүн бүр уяач байдаг. Санасандаа ч яаж ийгээд хүрдэг. Импортын, эрлийз морьдтой болъё гэж бодох л юм бол монголын адуун сүрэг маш хурдтай эрлийзжинэ. Улмаар дээр хэлсэн муу таамаглал бодит болох нөхцөл бүрдэх нь тодорхой. Төр засаг наадмын хурдан морины уралдааны журмаа эргэж нэг харах ёстой гэдэг нь сая харагдлаа шүү дээ.
“Одоогийн журам чинь эрлийз морьдод хаалт болж чадахгүй байна шүү. Тийм учраас өөрчил өө. Өөрчлөхгүй бол цаашдаа монгол морьд улсын наадамд дээгүүр ураалдахгүй, өв соёл чинь устана шүү” гэж хэлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.29
Erliiz mongol gej yalgah hereggui Odoo "tustai" aduugui malchin ail baigaa gej uu? Uyachiin helsneer 25-tai (serveenii under hamaagui) bol garaanaas gargaad ehnii 10 morinii geniin shinjilgee hiigeed 25-as deesh bol bugdiig Hassan ch bolno shuu dee 25-as deesh ni tusdaa uraldana biz
Хариулах59.153.114.88
САЯХАН болсон их хурдыг харлаа. Бүгд эрлийз морьд л дээгүүр давхиж байна. Уяачид ч эрлийз морьдоо нуухаа больсон байна лээ. Эхлээд морины комиссын гишүүдээ эртнээс солиод, стандартаа сайн тодотгож, эрт зарлах хэрэгтэй.
Хариулах66.181.180.20
Зөв юм бичжээ !!! Дэмжиж бнаа!!!
Хариулах