Өнөөдөр цахилгаанаа хязгаарлуулах дүүрэг, байршил, цагийн хуваарь

Zuv.mn
6 цаг 19 минутын өмнө

Цахилгаан шугам сүлжээнд засварын ажлыг хуваарийн дагуу хийж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 11-д Баянгол дүүргийн 8-р хороо, Сүхбаатар дүүргийн 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Баянзүрх дүүргийн 18-р хороо болон Төв аймгийн Батсүмбэр суманд хэсэгчлэн цахилгаан хязгаарлана. Хэрэглэгчид засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулахыг санууллаа.

08.11-12 /09:00-20:00/ -Баянгол дүүргийн 8-р хорооны 4-р хороолол 6, 8, ОХ5, Инэл 12-р байрууд болон эдгээрийн ойр орчимд.

08.11-15 /11:00-17:00/ - Сүхбаатар дүүргийн 19-р хорооны Санзай, Баянбулаг, Голомт хотхон зуслангууд болон эдгээрийн ойр орчимд.

08:11-12 /10:30-17:00/ -Баянзүрх дүүргийн 18-р хорооны 13 хороолол 10-12-р байр, Ач үр ХХК, БЗД ЗДТГ, ОСНААУГ ХУТ-4, 129-р цэцэрлэг болон эдгээрийн ойр орчимд.

08:11-12 /09:00-20:00/ -Төв аймгийн Батсүмбэр сумын Миний зуслан гэр хороолол болон эдгээрийн ойр орчимд цахилгаан хязгаарлана.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна