Сонгинохайрхан дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай байна

Zuv.mn
11 цаг 55 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус сургуулийн барилга нь тэнхлэгээрээ 74.0м x 35.4м хэмжээтэй, цутгамал төмөр бетон арагт бүтээц бүхий 3 давхар барилга байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд ирэх едүгээр сард ашиглалтад оруулах юм.

Тус барилгын ажлыг “Эм ди констракшн” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна