Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-нд эхэлсэн. Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авч байна. Өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны байдлаар нийт 95,628 /нийт хамрагдах хүүхдийн 70,5%/ эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулжээ. Үүнээс 2 насанд 20951, 3 насанд 22730, 4 насанд 25260, 5 насанд 26687 хүүхэд бүртгүүлжээ.
Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278’290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 135’582 нь нийслэлд хамрагдах юм. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийг насны бүлгээр авч үзвэл:
Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна