Ирэх сарын 4-14-нд Английн Ливерпүүл хотод болох 2025 оны сонирхогчдын боскын насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн эхнээсээ тодорчээ. Одоогоор найман тамирчин оролцох нь тодорхой болсон бол эрэгтэйчүүдийн 60, 65 кг-д сорилт хийх юм байна.
Тамирчдыг Үндэсний шигшээ багийг ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нар удирдан тэмцээний бэлтгэл сургуулилтад гарсан байна.
ДАШТ-д өрсөлдөх багийн бүрэлдэхүүн /Одоогоор тодорхой болсон нь/
Эрэгтэй
50 кг-ын жинд А.Баттулга
55 кг-д Х.Билгүүнсайхан
70 кг-д О.Бямба-Эрдэнэ
Эмэгтэй
48 кг Л.Алтанцэцэг
51 кг-д Б.Мөнгөнсаран
54 кг-д О.Есүгэн
57 кг-д М.Энхжаргал
60 кг-д М.Намуун
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна