Европт халуу шатаж, түймэр асаж байна

Zuv.mn
6 цаг 42 минутын өмнө

Хуучин тивийн өмнөд хэсэгт өнгөрсөн даваа гаргаас эхлэн агаарын хэм огцом халж байна.

Италийн Флоренцид энэ долоо хоногийг дуустал 40 градус хүртэл халах төлөвтэй байгаа бол Сардинид дөрвөн настай хүүхэд халуунд цохиулж нас баржээ. Тиймээс Болонья, Флоренци зэрэг долоон том хот цаг агаарын аюултай үзэгдлийн улаан түвшний түгшүүр зарласан байна.

Португалд хэт халалтаас үүдэлтэй ой хээрийн түймэр асаж эхэлсэн бол Британийн арал дээр орших Лондон хотод өчигдөр 33 градус хүрч халсан байна. Мөн Шотландын Эдинбург хотын ойролцоо түймэр гарсныг гал сөнөөгчид унтраажээ. 

Эдинбургийн хажууд ассан түймэр

Хорватад хэт халалт үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр Сплит орчимд ой хээрийн түймэр дэгдсэнийг Онцгой байдлын албаныхан арай гэж дарж авсан байна. Яг ийм нөхцөл байдал Испани, Албани, Черногорт үүсэж, ой хээрийн түймрийн улмаас хүмүүсийг олноор нь нүүлгэн шилжүүлж байгаа талаар ВВС мэдээллээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.195
    2 цагийн өмнө

    Дэлхийн дулаарал уур амьсгалын өөрчлөлт худлаа гэдэг мэдрэл муутай оркууд үзээрэй.

    Хариулах