Зүрх судасны үндэсний төв байгуулна

Zuv.mn
18 цаг 54 минутын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зүрх судасны үндэсний төв байгуулах асуудлыг хэлэлцэж, санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг УИХ-д оруулахаар тохирчээ. 

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүзрэн энэ талаар “ЭМЯ, Гуравдугаар эмнэлэг Люксембургийн вант улстай амжилттай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсад барих Зүрх судасны үндэсний төвийн нийт санхүүжилт болох 56.3 сая долларын гуравны нэгийг тус улсаас буцалтгүй тусламжаар авахаар боллоо. Үлдсэн 2/3 санхүүжилтийг нь Европын сэргээн босголтын банкны нэн хөнгөлөлттэй зээлээр хийнэ. Эмнэлгийн барилга зоорийн давхартайгаа нийлээд найман давхар, нийт 15 мянга 600 орчим мкв байхаар төлөвлөж байна.

Зээлийн хэмжээ 32 сая ам.доллар, хүү нь жилийн 0.6 хувь байна. Эхний 10 жил хүү төлөхгүй байх зэрэг нөхцлийг тусгуулсан. Сангийн яам энэ чиглэлд амжилттай ажиллаж чадлаа. 

Зүрх судасны цогц төвд судсаар мэс засал хийхийг зэрэгцээ зүрх шилжүүлэн суулгах мэс засал болон бусад эмчилгээг хийнэ. Мөн орон нутгийн эмч нарт мэдлэг олгох, мэргэжлийн эмчилгээнүүдийг эх оронд нь сургах ажлыг уг төвөөр дамжуулан хийнэ" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна