Гиннесийн амжилтын эзэд Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Чингис хаан музейд цомоо байршуулж, булантай боллоо

Zuv.mn
6 цаг 14 минутын өмнө

Чингис хаан Үндэсний музей Монгол бахархлын танхимдаа нь хүн төрөлхтний түүхэнд нэрээ үлдээж, Гиннесийн дээд амжилт үзүүлсэн Монголчуудаа алдаршуулах зорилгоор тусгай булан нээсэн билээ.

Монгол улсынхаа нэрийг даян дэлхийд цуурайтуулж, Монгол хүний оюун ухаан, тэсвэр тэвчээрийг гайхуулан “Геннисийн амжилт”-д бүртгэгдсэнийг батлах Алтан медаль, цом тэргүүтнийг музейн наймдугаар давхрын “Дэлхий дахин ба Монголчууд: Монгол бахархлын танхим”-д нэн чухаг үзмэрүүд болгон төрсөн эгч дүүс болох Монгол Улсын гавьяат тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар хандивласан.

Музейн хамгийн хүндтэй танхимд өөрсдийн гаргасан гайхамшигт амжилтынхаа үзмэрүүдийг тавьсанд нь Чингис хаан Үндэсний музейн удирдлагууд талархлаа илэрхийлэн хүндэтгэн хүлээн авч уулзаж, дурсгалын зүйлс гардууллаа.

бичвэр-н уран зураг байж магадгүй

Энэ үеэр МУГТ Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Оюун ухааны спортын төлөөлөл болж, ой тогтоолтын спортод гаргасан амжилтыг Монголын төр засгаас үнэлж, Монгол Улсын Гавьяат тамирчин цолыг хүртээд удаагүй байна. Үүнтэй зэрэгцээд өөрсдийн гаргасан амжилтын дээжсээс Чингис хаан Үндэсний музейн Монгол бахархлын танхимд дурсгал болгон өгсөн нь маш сайхан үнэ цэнтэй үйл явдал болж үеийн үед дурсагдах болж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, цаашдаа амжилтаа ахиулж Монголын улсынхаа нэрийг дуурсгах болно” хэмээв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.140
    2 цагийн өмнө

    Чингисийн музей юм уу? Өмд бандаашны цуглуулга хадгалдаг газар юм уу? нэрийг нь солих хэрэгтэй

    Хариулах