Эрт илрүүлгийн төсвөөс найман тэрбум төгрөгийг хүүхдийн эмчилгээний санхүүжилтэд зарцуулахаар боллоо

Zuv.mn
4 цаг 41 минутын өмнө

Өвчний онош нь архаг ангилалд багтсан хүүхдийн эмчилгээний санхүүжилтэд хязгаарлалт тогтоосны улмаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрээд байсан асуудлыг шийдвэрлэжээ.

Ерөнхий сайд үүрэг болгосны дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдаж, эрт илрүүлгийн төсвөөс найман тэрбум төгрөгийг хүүхдийн эмчилгээний санхүүжилтэд зарцуулах шийдвэр гаргалаа.

Ингэснээр энэ оныг дуустал зөвхөн ЭХЭМҮТ төдийгүй улсын хэмжээнд хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ саадгүй үргэлжлэх нөхцөл бүрдэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна