Карго хүргэлтийн ажилчид 30 гаруй гар утас хулгайлжээ

Zuv.mn
2 цаг 54 минутын өмнө

Энэ оны 08 дугаар 14-ний өдөр "Карго хүргэлтийн ажилтан гар утас хулгайлсан байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Бүртгэгдсэн дуудлага мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 26-27 насны 2 этгээд Samsung, Redmi, iphone, Huawei, Oppo маркийн нийт 30 орчим ширхэг гар утсыг хулгайлсан болох нь тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Энэ төрлийн хулгайлах гэмт хэрэг нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглан үйлдэгддэг тул болзошгүй эрсдэлээс хамгаалж, өөрийн санхүү, эд хөрөнгийн аюулгүй байдалд хариуцлагатай хандахыг зөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна